Шууд Chart

Украйн ОХУ-ын байгалийн хийн тээвэрт тогтоох татвараа хоёр дахин нэмнэ

2016-01-20 19:09:19

Украйн улс өөрийн нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрч байгаа ОХУ-ын байгалийн хийн тээвэрт тогтоох татвараа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тус улсын эрчим хүчний сайд Володимир Демчишин өчигдөр энэ тухай мэдэгджээ.

Өмнө нь Украйны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойн 100 км бүрт 2.7 америк долларын татвар ноогдуулдаг байсан юм. Энэ хувь хэмжээг удахгүй 4.5 америк доллар болгож нэмэгдүүлнэ гэдгээ Украйны эрчим хүчний сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ зарлалаа.

Украин улс эрчим хүчний салбарын хуулиа шинэчлэн баталсантай холбоотойгоор татварын шинэ систем үйлчилж эхлэхээр болсон байна. Иймээс энэ нь Украйны төрийн мэдлийн "Нафтогаз" компани болон Оросын байгалийн хийн "Газпром" компанийн хооронд байгуулсан гэрээтэй холбоогүй гэх тайлбарыг Украины эрчим хүчний сайд өглөө.

Украйны "Нафтогаз" Оросын "Газпром"-той байгуулсан гэрээ 2019 онд дуусгавар болно. Тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яриа хэлэлцээ зохион байгуулах санал тавихаар Украйны "Нафтогаз" төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ энэ яриа хэлэлцээний үеэр талууд байр сууриа нэгтгэхэд нэлээд хүндрэл учрах болов уу гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украйн ОХУ-ын байгалийн хийн тээвэрт тогтоох татвараа хоёр дахин нэмнэ   
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй