Энэ сарын 17 өдөр БНСУ-ын Чежү арлын дэргэд такси, мотоцикльтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн мотоциклийг хоёр монгол залуу унаж явсан байна. Ослын улмаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлэгт хүргэгдсэн залуугийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ шаардлагатай бүхий л тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна. Монгол иргэдийн ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорилоо. Хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байна.
Чежүд зам тээврийн ослоор монгол залуу амь насаа алджээ | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.