Дорноговь аймагт өнгөрсөн онд зургаан шинэ цэцэрлэг ашиглалтад оржээ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сурч, хөгжих орчныг сайжруулахад орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 99 хувьд хүрчээ. Энэ онд хэрэгжиж эхэлсэн “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдах хүүхдийн тоогоороо Дорноговь аймаг улсын хэмжээнд хамгийн бага үзүүлэлттэй аймаг болж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувиар улсад тэргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн зургаан сумын 45 иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлт гаргажээ. Энэ долоо хоногт дээрх иргэдэд зориулсан сургалт явуулж байна. Иргэдэд Хүүхэд харах үйлчилгээний гарын авлага, холбогдох эрхзүйн баримт бичиг, зөвлөмжүүдийг тайлбарлан таниулж байгаа юм.
| Дорноговь аймагт өнгөрсөн онд зургаан шинэ цэцэрлэг ашиглалтад оржээ | ||
| Үзсэн: 460 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.