Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо орон нутагт эрс нэмэгджээ

2016-01-21 17:58:15

2010 оноос хойш Монгол Улсад огт бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тархалт хот,  хөдөөг хамарч эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Ховд аймагт улаанбурханы өвчлөл ганцхан сарын дотор 100 гаруй хүнээр нэмэгджээ.

Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын тасаг нь 23 ортой. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчин нэмэгдсэнтэй холбоотой ачаалал нэг дахин нэмэгдсэн байна. Улаанбурхан өвчнөөр жирэмсэн эхчүүд хүртэл халдварлах болжээ. Ачаалал ихэссэнтэй холбоотой тус тасгийн эмч, сувилагч, асрагч нар нэмэлт цагаар ажиллаж байгаагаас гадна эмчилгээ явуулахад хэвтэн эмчлүүлэгсдийн тав тухтай орчин алдагдаж халаалт дулааны асуудал нь ч хүндрэлтэй байгааг хэлж байна.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын байдлаар Ховд аймгийн хэмжээнд улаанбурхан өвчнөөр 240 гаруй хүн халдвар аваад байсан бол энэ оны нэгдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар энэ тоо 300 гаруй болж нэмэгджээ. Одоогийн байдлаар халдвартын тасагт улаанбурхан өвчнөөр хүндэрсэн 31 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэгэнт эмнэлгийн ор хүрэлцэхгүй учраас зарим өвчтөнөө өрхийн эмчийн хяналтад шилжүүлж гэрээр нь эмчлэх арга хэмжээ авч буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо орон нутагт эрс нэмэгджээ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй