Шууд Chart

Олон нийтийн цагдаагийн зардалд 34 сая төгрөг зарцуулна

2016-01-22 15:45:13

Гэмт  хэрэг, зөрчлөөс  урдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах ажилд олон нийтийн  цагдаагийн ажилтны хувь нэмэр их байдаг. Төсөв мөнгөгүйгээс  болоод зогсоод байсан олон нийтийн  цагдаа  нарын үйл ажиллагаа  орон нутагт сэргэж  байна. Тухайлбал, Завхан аймаг сумдад ажиллах олон нийтийн цагдаа  нарын үйл ажиллагааны зардалд 34.7 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. 

Завхан аймагт судалгаанд хамрагдсан иргэдийн 76.9 хувь нь олон нийтийн цагдаа хэрэгтэй гэж үзжээ. Энэ судалгаа нь иргэдтэй тулж ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн цагдааг ажиллуулах зайлшгүй хэрэгтэй гэдгийг харуулсан байна. Тиймээс  төрийн болон олон нийтийн  байгууллагуудын санал санаачилгыг  үндэслэн  энэ жилээс эхлэн  олон нийтийн цагдааг ажиллуулахаар болсон байна. Аймгийн хэмжээнд гарч байгаа нийт гэмт хэргийн дийлэнх хувийг  малын хулгайн гэмт хэрэг эзэлж ирсэн. Сумдад олон нийтийн цагдаа ажиллуулснаар иргэдтэй ойр ажиллаж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Олон нийтийн цагдаагийн ажилтнууд сумын удирдлага, цагдаагийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, сургалтад хамрагдсанаар сумдаа томилогдон  ажиллах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон нийтийн цагдаагийн зардалд 34 сая төгрөг зарцуулна  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй