Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлт манай улсад дэлхийн дунджаас илүү байна

2016-01-22 16:14:38

Сүүлийн зуун жилд дэлхийн дулаарал  0.74 хэм байсан бол манай улсад 2.4 хэмээр дулаарчээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт түүнээс шалтгаалах сөрөг үр дагавар манайд дэлхийн дунджаас илүү байгааг мэргэжилтнүүд хэллээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Байгаль хамгаалах сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, тоо бүртгэл, чадавх, санхүүжилт”сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахад  өнгөрөгч онд хэрэгжүүлсэн болон энэ онд үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж санал солилцсон юм.  

Энэ талаар БОНХАЖ -ын яамны Байгаль хамгаалах сангийн захирал Х.Батжаргалын яриаг хүргэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт манай улсад дэлхийн дунджаас илүү байна  
Үзсэн: 2667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-01-23 02:19
hulduj uhlee hutsaad bailgui hurdan dulaaruul
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-01-23 00:22
Байгалиа ингэж хайр найргүй сүйтгэж байгаа юм чинь зүйн хэрэг шүү дээ.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-01-22 21:46
Монголд ганц ч уурхай нээж, ганц ч мод унагаагүй байсан цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэх л болно. Яагаад гэвэл газар зүйн байршил нь тийм юм. Тэгж тахианы тархиар сэтгэж өөрсдийгөө золионд гаргаад яахав. 103.26.193.xxx гуай.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-01-22 17:24
Tegeed sain yumuu muu yumuu helj chadahuu chi.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-01-22 17:14
ta nar hichneen huraldaad odoo ungursun gazraa uhahaa l bolichih tegeed l boloo

Бидэнтэй нэгдээрэй