Шууд Chart

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар шинэ байртай боллоо

2016-01-23 13:24:03

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 25 жил үйл ажиллагаа явуулсан хуучин байрнаасаа гарч өчигдөр шинэ байрандаа орсон байна.

Говьсүмбэр аймаг нь улсын ОБЕГ-ын хувьд ихээхэн онцлогтой, зам харилцаа, ачаа, тээвэр, ложистик бүхий бүс нутагтаа томоохон зангилаа газар гэж үздэг.  Тиймээс тус аймгийн Онцгой байдлын хэлтсийг газар болгон өргөтгөж,  ийнхүү Онцгой байдлын II зэрэглэлийн шинэ байрыг ашиглалтад өгч байгаа юм.

Тус барилга нь гал унтраах тусгай зориулалтын 8 машины гражтай, хоёр талаадаа зэрэг онгойж болох зориулалт бүхий мөн гурван давхартаа тус бүр 2-3 өрөө бүхий найман айлын орон сууцын хамт баригдсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар шинэ байртай боллоо  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй