Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгний өртөгтэй боссон энэ шинэ барилга 50 ортойгоор эмнэлэгийн үйлчилгээг явуулах юм. Дорнод аймаг 75 мянга гаруй хүн амтайгаас 46 мянга гаруй нь аймгийн төвдөө амьдардаг. 2015 оны эхний 12 дугаар сарын байдлаар 1960 эх амаржиж, 1970 хүүхэд төржээ.
Хүн амын цэвэр өсөлт 20.2 байгаа юм. Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт эхийн болон нярайн эндэгдэл гараагүй байгаа нь бөгөөд 2000 онтой харцуулахад эхийн болон нярайн эндэгдэл тасралтгүй буурч байгаа юм. Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөдөө суманд амьдардаг төрөх эхчүүд сумын эрүүл мэндийн нэгдэлдээ хяналтанд байж байгаад аймгийн төв эмнэлэгтэй ирж төрдөг болсон нь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төрөх тасагийн ачаалалыг нэмэгдүүлэг байсан.
Хөдөө сумаас ирсэн эхчүүд ч эхнээсээ шинэ төрөх эмнэлэгтээ үйлчүүлж эхэлжээ. Шинэ эмнэлэг 50 ортой, хүлээн авах, төрөх, хагалгаа, хэвтэн эмчлүүлэх, чийрэгжүүлэх гээд жирэмсний өмнөх болон дараахь бүхий л тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх хүчин чадалтай.
| Төрөх тасгийн шинэ барилгыг хүлээн авлаа | ||
| Үзсэн: 346 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.