Шууд Chart

Гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломжтой болов

2016-01-23 18:44:29

Гэр хорооллын хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй хангах зорилгоор ус түгээх байруудад ухаалаг төлбөрийн систем суурилуулж эхэллээ. Ингэснээр гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломж бүрдэж байна.

Иргэд усанд явахдаа бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй, картаа уншуулаад усаа авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл худаг онгойх цагийг хүлээхгүй. Мөн худаг амардаг өдөр гэж байхгүй болно. Түүнчлэн нийслэлийн 600 гаруй худаг бүр дээр ус түгээгч ажиллах шаардлагагүй болно гээд олон боломж бүрдэх нь.

Ухаалаг системд шилжүүлсэн ус түгээх газруудад эхний ээлжинд картыг үнэгүй тараах аж. Усны картанд байгаа мөнгө дуусвал банкинд очиж цэнэглүүлэх юм байна.

Энэ жил Баянзүрх дүүргийн 2, 10, 17, 21, 27 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15, 18 дугаар хороо,  СБД-ийн 9, 10, 16 дугаар хороо, БГД-ийн 16 дугаар хороонд орших 4600 гаруй өрхийг цэвэр усаар хангадаг худгуудад цахим систем суурилуулна. Ирэх онд бусад хороодын худгийг ухаалаг төлбөрийн системд шилжүүлэх ажил үргэлжлэх ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэр хорооллын худгууд 24 цагаар ажиллах боломжтой болов  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй