Ойрын хугацаанд үхэр, хонины махыг Хятад улс руу экспортлох боомтыг тохиролцохоор болжээ. Тодруулбал, БНХАУ 2013 онд манай улсын баруун бүсийн 5 аймгийн үхэр, хонины маханд шүлхийн хориг тавьсан байснаа өнгөрөгч 12 дугаар сард цуцласан юм.
Ингэснээр Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан аймгаас салаа туурайтны түүхий мах өмнөд хөрш рүү экспортлох эрх нээгдсэн. Мах экспортлох холбогдох баримт бичигт гарын үсэг зурж, эхний алхмыг хийсэн гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хэллээ.
| Ц.Сүхбаатар: Хятад руу мах экспортлох боомтыг тохиролцоно | ||
| Үзсэн: 1022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.