Нийслэлийн агаарын бохирдол ургийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж байгааг гадны судлаач тогтоожээ. “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Тэд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд, тэр дундаа хорт утаа нийслэлийн хүүхдийн уушги, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг танилцуулж байгаа юм. Эдгээр томоохон судалгааны нэг болох “Улаанбаатар хотын агаарын бохирдлын ургийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тогтоох” талаар судалгаа хийсэн Саймон Фрейзерын их сургуулийн дэд профессор Райн Аллены яриаг хүргэе.
| Хотын утаа ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж буйг гадны эрдэмтэд тогтоолоо | ||
| Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.