Шууд Chart

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ

2016-01-25 16:07:47

Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын шүүх өнгөрөгч онд Эрүүгийн 7900 гаруй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн гэмт хэрэгт нийт 11 мянга гаруй хүн холбогдон шүүхээс ял сонсож, гэмт хэргийн улмаас улсад 60 орчим тэрбум  төгрөгийн хохирол учирчээ. Мөн 500 гаруй хүний амь нас хохирсон үзүүлэлт гарсан тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэллээ.

Түүнчлэн иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэлт өмнөх онтой харьцуулахад 19.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн анхан шатны шүүхүүд 56 мянга гаруй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн гэж Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн ахлах рефрент С.Билгүүн хэлж байлаа.

Харин Захиргааны хэргийн шүүх буюу төрийн албан хаагчидтай холбоотой 2700 гаруй хэргийг шүүх хянан шийдсэн байна. Өмнөх жилийн хувьд газрын маргаантай холбоотой гэмт хэргийн гаралт буурсан гэж Шүүхийн судалгаа мэдээлэл, Сургалтын хүрээлэнгийн захирал Хууль зүйн ухааны доктор Г.Мандах мэдээллээ.

Шүүхийн шинэчлэлийн ажил энэ онд мөн үргэлжилнэ. Харин шүүхийн зохион байгуулалтын хувьд өөрчлөлт гарахгүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсчээ   
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй