Шууд Chart

Тахарын алба ШШГЕГ-ын харьяанд орох асуудлыг хэлэлцэнэ 

2016-01-25 16:51:14

Тахарын ерөнхий газар хуулийн дагуу бие даан үйл ажиллагаа явуулж байсныг өөрчилж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяанд шилжүүлж магадгүй болжээ. Төсвийн хувьд хүндрэлтэй учраас бие даан ажиллах боломжгүй гэдгээр Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах санал УИХ-аар хэлэлцэгдэнэ. Энэ тухай өнөөдөр Хууль зүйн сайд Тахарын Ерөнхий газар ажиллах үеэрээ дуулгалаа. 

Хоёр жилийн хугацаанд Тахарын алба шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг гэж болно. Харин Тахарын алба цаашид бие даасан байдлаа өөрчилж ШШГЕГ-ын даргын дэргэд очиж магадгүй гэдгийг энэ үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. 

Өнгөрсөн жил Тахарын Ерөнхий газарт 12 орчим тэрбум төгрөгийн төсөв сууснаас 9 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна. Улсын нэгдсэн төсөв хүндрэлтэй байгаагийн дээр материаллаг бааз Тахарын албанд бүрдэж амжаагүй тул ийн шилжүүлэх болжээ. Мөн Тахарын албаны үндсэн бүтцэд өөрчлөлт орохгүй, төрөлжсөн мэргэжлийн үүргээ хэрэгжүүлсэн хэвээр байх юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тахарын алба ШШГЕГ-ын харьяанд орох асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.59.209.xxx [203.59.209.xxx] 2016-01-26 13:30
татан буулгасан ч болохгүй зүйлгүй
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-25 17:40
Тахарыг нэгтгэхээр бол ШШГЕГ-т 2 өөр хувцастай алба хаагчид л гүйлдээд байх нь дээ. Улсын төсөвт хайран юм биш үү. Ялгаагүй л төрийн хувцас шүүхийн шийдвэрийн хувцсыг өмсүүлсэн нь дээр ш дээ ядаж.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-25 16:58
Нэгтгэвэл зохих агентлаг , газрууд ганц Тахараар зогсохгүй шүү, анхнаасаа үхсэнээ хийж ийм олон хоолны сав баталдаг юм бэ, нэгтгэх болохоороо шал утгагүй статистикийг улсын бүртгэлтэй холино ажлаа мэдэхгүй юмнууд улсын бүртгэл чинь аймаг, сумын ЗДТГ-т байхад л болно, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл чинь газрын харилццанд байх хэрэгтэй гм

Бидэнтэй нэгдээрэй