Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдаж Цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг цагдаа өөрөө шалгадаг болсон нь иргэдэд таалагдахгүй удаж байна. Энэ мэдээллээ ч Хууль зүйн сайдад дуулгах болсон. Тиймээс цагдаа цагдаагаа хянадаг асуудлыг цэгцлэх ёстой гэдгээр Цагдаагийн тухай хуулийн өөрчлөлт хийгдсэний дараа анхаарч үзэхээ Хууль зүйн сайд хэллээ.
Гэхдээ Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийгдсэний дараа хяналтын асуудал яригдах юм. Цагдаагийн байгууллага дотроосоо Мөрдөн байцаах албыг татан буулгасныг буруутгадаг. Тэгэхээр хяналтын тогтолцоонд өөрчлөлт орох болсныг цаг хугацаа, үйл явдлууд харуулж байна. Мөрдөн байцаах алба хэрэгтэй байсан нь тодорхой боллоо.
Мөрдөн байцаах алба дахин бий болох, эсвэл цагдаа цагдаагаа шалгах эрхийг түдгэлзүүлснээр энэ салбарын эрхзүйн орчин "эрүүл" болно гэж мэргэжлийн хүрээнийхэн үзэж байна.
| Цагдаагийн дотоод хяналтыг өөрчилнө | ||
| Үзсэн: 403 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.