Хүүхдүүдийг бие бялдрын хөгжил сайтай, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор биеийн тамирын хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр сургуулиуд спорт заалны хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар энэ хичээлийг стандартын дагуу заах цаг, боломж багасч байна.
Зориулалтын заалгүй сургуулиудад хүүхдүүд биеийн тамирын хичээлийн цаг дээр жагсах, дасгал хийхээс өөр хөдөлгөөн хийх боломжгүй. СХД-ийн 79 дүгээр сургууль гурван байртай. Сургуулийн нэг байр нь заалтай, харин зэрэгцээ байрладаг хоёр байр нь спорт заалгүй. Тиймээс 1000 гаруй хүүхэд биеийн тамирын хичээлээ ангидаа ордог. Ийм орчинд хичээл заах нь хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ дурлахаасаа илүү залхах хандлагатай болдог гэж багш нар ярьж байна.
Заалны хүрэлцээгүйн улмаас спорт зааланд 2-3 анги нэг дор хичээллэх тохиолдол мөн элбэг. Нэг зааланд 70-аад хүүхэд дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг эрүүл ахуй, сургалт хүмүүжлийн талаасаа ч хүнд байдаг гэж 19 дүгээр сургуулийн багш ярилаа.
Боловсролын сайдын 2008 оны тогтоолоор сургуулиудын заалыг хичээлийн бусад цагаар ашиглахыг хориглосон. Энэ нь ч хүүхдүүд чөлөөт цагаараа спорт зааланд тоглох боломжийг нь багасгасан.
Нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн 90-ээд сургууль байдгаас 10 хүрэхгүй хувь нь л спорт заалтай. Анхнаасаа спорт заалгүй сургуулиуд барьснаас ийм нөхцөлд хүрсэн тухай салбарынхан тайлбарлаж байна. Тиймээс энэ жил шинээр ашиглалтад оруулах сургууль, цэцэрлэгийн цогцолборууд спорт заалтай байна гэж НБГ-аас мэдээлж байна.
| Биеийн тамирын заалгүй сургуулиуд хичээлээ ангидаа орж байна | ||
| Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.