Шууд Chart

Замын-Үүд боомтоор дамжин өнгөрөх зорчих урсгал 25 хувиар буурчээ

2016-01-26 16:44:38

Замын-Үүд боомтоор дамжин өнгөрөх зорчих урсгал 25 хувиар буурчээ. Тодруулбал,  хоёр жилийн өмнө дээрх боомтоор 1.1 тэрбум ам.долларын эдийн засгийн бараа эргэлт дамжсан байна. Түүнчлэн 400 мянга орчим галт тэрэг 1.9 сая зорчигч, 520 мянган автомашин хилээр нэвтэрсэн аж. Гэтэл өнгөрсөн онд буурсан үзүүлэлттэй гарсан нь "Алтанбулаг" боомт 24 цагаар ажиллах болсны зэрэгцээ мөн манай улс дотооддоо цемент үйлдвэрлэдэг болсонтой холбоотой гэнэ. Тиймээс зорчих урсгалыг эрчимжүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн газартай болох арга хэмжээ авч байна.

Энэ талаар манай сэтгүүлч Автотээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга Д.Мөнхбаатараас тодруулсныг хүргэе. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Замын-Үүд боомтоор дамжин өнгөрөх зорчих урсгал 25 хувиар буурчээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй