Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Хөдөлмөрчдийн Нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулж, ирэх сонгуульд оролцох улс төрийн хүчнүүдэд гардууллаа. Олон нийтээс саналыг нь авч боловсруулсан энэхүү баримт бичгийг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, бодитоор хэрэгжүүлэх хүсэлтийг улс төрийн намуудаас хүсч байна. Монгол Улсад эдийн засгийн хямрал, улс төр засаглалын тогтворгүй байдал үргэлжилж, үүний улмаас нийгэмд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, иргэдийн амьжиргаа эрс хүндэрч байгаа хэмээн энэхүү баримт бичигт дурджээ. Тиймээс төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох зэрэг таван бүлэг асуудлыг ирэх жилүүдэд шийдэх шаардлагатай гэж олон нийт үзэж байгааг МҮЭХ уламжлав. Иймд дараах хүмүүсээс тодруулсан юм.
Х.Амгаланбаатар: Арилжааны банкны зээлийн хүүг одоогийнхоос хоёр дахин бууруулах бодлого хэрэгтэй
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар.
Банк санхүүгийн тогтолцоог шинэчлэн арилжааны банкны зээлийн хүүг одоогийнхоос хоёр дахин бууруулах бодлого хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг байнга нэмэгдүүлж, ДНБ-ний 20-иос доошгүй хувьд хүргэх шаардлагатай зэргээр иргэдийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг тусгасан байна. Иргэдийн саналыг багтаасан энэхүү баримт бичгийг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллана гэдгээ МАН-ын удирдлагууд хэлж байна.
С.Бямбацогт: МҮЭХ нь хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлж чадах томоохон ТББ
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт.
МҮЭХ нь 450 гаруй мянган гишүүнтэй, хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлж чадах томоохон ТББ. Тиймээс “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга”-ыг хүлээн авч, мөрийн хөтөлбөртөө тусгасан, бодитоор хэрэгжүүлж чадах улс төрийн нам эвслүүдтэй хамтран ажиллана гэдгээ МҮЭХ-ны удирдлагууд онцолж байлаа.
| МҮЭХ нийгмийн захиалга баримт бичгийг улс төрийн хүчнүүдэд гардууллаа | ||
| Үзсэн: 519 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.