Энэ оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын долооны өдрийг хүртэр “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа иргэдэд тав тухтай орчин сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлог. Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас ч мөн худалдаа эрхлэгчид ирсэн байна.
Түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр иргэдэд их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүлэх аж. Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад 500 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам
Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр иргэдэд том оврын автобусаар үйлчилнэ | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.