Шууд Chart

Ломбардад тавих шаардлагыг өндөрсгөнө

2016-01-27 15:37:26

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэсэн албан ёсны нэртэй ломбардуудад тавих шаардлагыг өндөрсгөж, тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна.

Банк, санхүүгийн байгууллагууд иргэдэд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдгаас зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна. Гэвч энэ үйл ажиллагааг эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа шийдвэрлэсэн байна.

Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлахаар тусгажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ломбардад тавих шаардлагыг өндөрсгөнө  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.204.xxx [49.0.204.xxx] 2016-01-27 18:48
14 хоногт 10% авч байна.28 хоногт 20%, авч байна .1 хоногийн дараа юмаа авая гэтэл загнаап бүтэн 14 хоногийн хүү 10% иа бүрэн төл гэж хэлж байна .тавьсан юмийг маань өгөхгүй байнаа.3- р хороолол монтана жинсний дор байрлах ломбард аюултай шүү.29 дэх хоногтоо очоод авах гэтэл 30% хүз шаардаж байна. Арай ч дээ. Дэндүү шулж луйвардаж байнаа. Баян год дүүргийн засаг даргын тамгийн газрынхан .улсын санхүүгийн зохициулах хороо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юу хийдэг юм бэ.улсын их хурал эрхэм гишүүдээ хурдан ломбардны хуулиа гаргаачээ. Луйварчдын утас нь 94747474 пүүжээ гэж хүн маш муухай харьцаатай хүн доромжлохоос өөрөөр харьцаа байхгүй этгээд байнах.юмха авах гээд очиход дандаа гадуур явж байна гэх юм.ажилтай хүмүүс яараад дараа ава я гээд буцах юм.29 хоногт30% хүү авч байна анхааралдаа авч зохицуулаач төрийн захиргаанд ажилтангуудаа.
202.21.125.xxx [202.21.125.xxx] 2016-01-27 16:50
зөв шүү. Ломбард авч байгаа зүйлээ маш хямд үнэлээд, өндөр хүүтэй өгөөд, зайлуул мөнгөө төлж чадахгүй нэг нь тавьсан зүйлээ хямдхан алддаг юм билээ. Ломбардаар тэрбумтан болсон гэх хүн байдаг юм билээ.

Бидэнтэй нэгдээрэй