Шууд Chart

Монгол залуус Солонгосчуудтай хамтарч “Ууран бойлер” үйлдвэрлэж байна

2016-01-27 15:56:12

Монгол залуус ус, цахилгаан бага зарцуулдаг, хурдан халдаг халаалтын систем зохион бүтээсэн байна. Тэдний энэ бүтээлийг Солонгосчууд сонирхож, хамтарч ууран бойлуур үйлдвэрлэх урт хугацааны гэрээ байгуулжээ.

Та, бидний мэдэх Оросын ширмэн паарны 1 секц нь 3 литр, нийтдээ 30 литр ус зарцуулдаг. Тэгвэл сүүлийн үед хэрэглэх болсон Туркийн хэмнэлттэй гэх паар 4.9 литр ус зарцуулдаг. Харин монгол залуусын зохион бүтээсэн паар дээрх хоёр паарнаас хэд дахин бага буюу 250-450 мл ус зарцуулдгаараа хэмнэлт хийж чадсан байна.  

50 мкв байранд хуучин паар суурилуулснаар 50 литр ус зарцуулагдах хийгээд 5-6 квт-ын цахилгаан тогоо ажиллуулах юм уу гал түлж нам даралтаар халаана. Тэгвэл 50 мкв байранд монгол залуусын зохион бүтээсэн хэмнэлттэй халаагуурыг суурилуулснаар ердөө 18 литр ус зарцуулахаас гадна 2 квт-ын цахилгаан тог хэрэглэнэ. Гал түлэх шаардлагагүй давуу талтай. Мөн хэрэглээнийхээ усыг халаах боломжтой юм байна.

Ус, цахилгаан бага хэрэглэдэг энэ халаагуурыг 2009 онд зохион бүтээсэн. Өнөөдрийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн байгальд ээлтэй уг халаагуурыг сонгон хэрэглэж буй юм байна.

Дээр нэрлэсэн онцлог шинж чанар, олон давуу талаар уг халаалтын систем дээр хамтарч ажиллах санал Солонгосын талаас ирж, тэдэнтэй хамтран уураар халдаг халаалт үйлдвэрлэх ажилд  монгол залуус ханцуй шамлан оржээ. Тэд ийнхүү гадны зах зээлд гарахаас гадна "Утаагүй Улаанбаатар"-ыг бүтээнэ гэсэн том зорилгыг тавьжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол залуус Солонгосчуудтай хамтарч “Ууран бойлер” үйлдвэрлэж байна  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй