Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох ажлын хүрээнд Дорноговь аймгаас эхэлсэн шатахууны үнэ тогтворжуулах арга хэмжээний албан ёсны нээлт Архангай аймгийн Цэцэрлэг хотноо өнөөдөр боллоо.
Тодруулбал, дизель түлшний үнэ 150 төгрөгөөр, А80 шатахууны үнэ 100 төгрөгөөр, А92 шатахууны үнэ 90 төгрөгөөр тус тус хямдарсан байна.
Архангай аймгийн хувьд жилдээ 500 орчим шинэ автомашин нэмэгддэг судалгаа байдаг бөгөөд Сар шинийн босгон дээр ийнхүү шатахууны литр тутмаас 150 хүртэлх төгрөг хямдарч байгаад ард иргэд талархалтай байна. Түүнчлэн төвийн бүсийн таван аймагт шатахууны үнэ хямдарсан байгаа ажээ.
| Архангайд шатахууны үнэ 90-150 төгрөгөөр хямдарлаа | ||
| Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.