Сар шинийн баяраар хот хооронд 400 гаруй автобус нэмэлтээр үйлчилнэ. Баярын үеэр төвийн аймгуудад зорчих урсгал нэмэгддэг байна. Тиймээс зарим аймагт үйлчилгээнд явах автобусыг 2-3 дахин нэмжээ. Бүх чиглэлд автобусууд хэвийн цагийн хувиараар, үнийн өөрчлөлтгүй ажиллана гэж Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбат ярилаа.
Нэмж мэдээлэхэд, Авто тээврийн үндэсний төв хот хоорондын нийтийн тээвэрт 43 аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажилладаг. Тэд 20 аймгийн 93 сум суурин, гурван дүүрэг, 68 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Хэвийн үед мянга гаруй тээврийн хэрэгсэл, 1200 орчим жолооч үйлчилгээнд явдаг юм байна.
| Сар шинийн баяраар хот хоорондын автобусны тоог нэмнэ | ||
| Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.