Шууд Chart

Гэртээ ганцаараа байсан өндөр настанг дээрэмджээ

2016-01-28 15:10:11

Ойрын өдрүүдэд хулгай, дээрмийн хэрэг өсөх хандлагатай байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар энэ төрлийн хэрэг ихэссэн тухай албаныхан хэллээ. Тухайлбал, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 130 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний тал хувь нь хулгайн хэрэг байна. Өнгөрөгч сард гарсан нийт гэмт хэргийн 60 шахам хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг байжээ.  Энэ сарын 25-ны өдрийн 17-18 цагийн хооронд СХД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн, өндөр настан Э-г гэрт нь дээрэмдсэн байна. Хэргийг 44 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч үйлджээ. Хэрэгтэн одоогоор тус хэргийг найзтайгаа хамт үйлдсэн, мөн хохирогчийг танидаг байсан гэж мэдүүлээд байгаа аж.

Бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, гадуур явуулахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн удахгүй болох Сар шинийн баяртай холбоотойгоор ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг санууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэртээ ганцаараа байсан өндөр настанг дээрэмджээ  
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй