Шууд Chart

Шангри Ла-д гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2016-01-29 06:22:21

Нийслэлийн СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах “Шангри-Ла” олон улсын сүлжээ зочид буудлын өргөтгөлийн барилгад өчигдөр гал гарсан талаар бид мэдээллэсэн. Нийслэлийн онцгой байдлын гал түймэр унтраах 10-р ангийн 30 гаруй албан хаагч дөрвөн машинтай очиж галыг богино хугацаанд бүрэн унтраасан байна.

Энэ барилга орон сууц, худалдаа, үйлчилгээ, офиссын зориулалттай. НОБГ-аас өгч байгаа мэдээллээр гал үйлчилгээний төв хэсгийн тавдугаар давхараас гарчээ. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна. Гал гарсан шалтгааныг тогтоохоор СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч нар ажиллаж эхлээд байна. 

Шангри Ла олон улсын сүлжээ зочид буудлын фассат хэсэгт 2014 онд гал гарч байсан. Мөн тухайн онд ажилчдын хоёр давхар байр галд өртөж байжээ. Харин галын дүгнэлт одоогоор эцэслэн гараагүй байгаа юм байна. Дамшрамд дурьдахад, он гарснаас хойш НОБГ 300 орчим обьектын гал түймрийг унтраахад ажиллажээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шангри Ла-д гарсан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй