Шууд Chart

Шүүхүүд өөрчлөгдөнө

2016-01-29 06:30:07

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хэлэлцэж шийдвэр гаргалаа. Цэцийн энэ шийдвэр гарснаар одоогийн 2-3 дүүрэг болон аймгийн дунд нэг шүүх байхыг болиулж  зургаадугаар сарын нэгнээс өмнө тус тусад нь байгуулна гэсэн үг. Тодруулбал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж байсныг больж харъяа дүүрэгт нь Эрүүгийн хэргийн шүүхийг байгуулна гэж ойлгож болно.  

ҮХЦ-ийн шийдвэр шүүхийг нэлээд хөдөлгөөнд оруулах нь тодорхой болж байна. Тухайлбал Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байсныг тус тусад нь бие даасан тухайн аймгийн нэрээр нэрлэгдсэн давж заалдах шатны шүүх байгуулах, Нийслэлийн хувьд 2-3 дүүргийн дунд ажиллаж байгаа шүүхүүд тухайн дүүргийн нэрээр нэрлэгдэж тусдаа үйл ажиллагаагаа явуулах зэргээр өөрчлөгдөх нь. Нэг ёсондоо шүүх байгуулах тухай хуулиас өмнө хэрэгжиж  байсан хуучин хэлбэр рүүгээ буцаад орно гэж ойлгож болох юм.  Ер нь ҮХЦ-ийн энэ шийдвэр иргэдийн эрх ашигт нийцсэн гэж байгаа ч шийдвэрээр шүүх байгуулахад мөнгө санхүүгийн хувьд хүндрэл гарна гэж харах хүмүүс байна.  Шүүхүүдийг хэрхэн өөрчлөх, хөрөнгө санхүүгийн асуудлыг одоо ШЕЗ шийдвэрлэх болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шүүхүүд өөрчлөгдөнө  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.125.xxx [202.21.125.xxx] 2016-02-01 09:40
шүүгчдийн цалинг хасаад хуучинд нь оруулаад, тэр зөрүүгээр нь зардлаа гаргавал болно.
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-30 00:12
зардал төлбөрийг Элбэгдорж Тэмүүжин 2 хариуцах хэрэгтэй.Үндсэн хуль шүүхийн үндсэн тогтолцоог хэн ч эргэлзэхгүй тодорхой заачихсан байдаг л даа.ЦЭЦИЙН ЗӨВ ХЭНЧ МАРГАХ АРГА байхгүй.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-29 10:38
Тэмүүжингээс зардлыг гаргуул

Бидэнтэй нэгдээрэй