Шууд Chart

Агаарын бохирдлын нөлөөгөөр 130 орчим хүүхэд нас баржээ

2016-01-29 08:25:04

Нийслэлийн агаарын бохирдол урагт болон хүүхдэд нөлөөлөх болсон, мөн насанд хүрэгчдийн нас баралтын тодорхой хувийг ч эзлээд эхэлснийг судалгаагаар тогтоожээ. Зөвхөн 2014 оны байдлаар жилд 130 орчим хүүхэд бохирдлын нөлөөгөөр нас барсан байдаг. Илүү тодорхой хэлбэл Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээнээс гадна гэрийн доторх агаар ч эрүүл мэндэд нөлөөлөхүйц байгааг анхаарах шаардлагатай болсон байна.

Өнгөрсөн таван жилийн судалгаагаар л гэхэд 2009 онд агаарын бохирдлын нөлөөгөөр нас барсан гэсэн хүний харьцаа нийт нас барсан хүний 8.2 хувийг эзэлж байжээ. Өнгөрсөн оны судалгаатай харьцуулахад 20.6 хувь болтлоо нэмэгдсэн үзүүлэлт. Тоонд шилжүүлэхэд харах юм бол 2014 онд агаарын нөлөөтэй хатгалгаагаар 130 орчим хүүхэд нас барсан, насанд хүрэгчдийн хувьд 1400 орчим хүн зүрх судас, тархины хавдар, уушгины ямар нэг өвчлөлөөр өөд болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Агаарын бохирдлын нөлөөгөөр 130 орчим хүүхэд нас баржээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-01-29 11:28
agaariin bohirdoliig bagasgahad mongo hereglehguigeer ochnoon ajil hiij boliish de deereesee avhuulaad buh shatni darga nar hevlel medeeliiheniig bugdiig n hodolgoson kompant ajil zohion baiguulaad ogooch tegvel hamaagui ur duntei zuil olon hiigdene de

Бидэнтэй нэгдээрэй