Шууд Chart

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт боллоо

2016-01-29 17:26:46

Жил бүр зохион байгуулагддаг МУ-ын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн цугларалтад ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ болон зарим төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд анх удаа оролцсоноороо онцлогтой болжээ.

 Өнгөрөгч оны сүүлээр “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан энэ удаагийн цугларалтын зорилгыг тодорхойлсон байна. Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт тулгуурлан батлан хамгаалах зорилго, зорилт, чиглэлийн талаар нэгдсэн ойлголтод хүрч түүний хэрэгжилтийг хангах төрийн цэргийн байгууллын бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход чиглэсэн энэ удаагийн цугларалтын үйл ажиллагааг УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд нээсэн юм.

Цугларалтын бас нэг ач холбогдол нь төрийн цэргийн байгууллагууд хамтын үйл ажиллагаагаа дээрх байдлаар харилцан ярилцаж хэлэлцэхийн сацуу өөрсдийн үйл ажиллагаагаа газар орон дээр нь очиж туршлага солилцсон явдал байлаа. Энэ хүрээнд Хилийн цэргийн 0303-р тусгай салбар, Зэвсэгт хүчний 016-р бригад, ОБЕГ-ын харьяа аврах тусгай анги дээр ажилласан юм. Дээрх анги салбарууд өөрийн үйл ажиллагаа, мэргэжлийн онцлог, сургалт дадлага, ашиглагддаг багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжөө дэлгэн харуулж байсан бөгөөд Зэвсэгт хүчний 016-р бригадын бие бүрэлдэхүүн өвлийн цагт “Ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль” зохион байгууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт боллоо  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй