Шууд Chart

Тост, Тосонбумбын нуруунд "Улаан ном"-д орсон амьтан, ургамал бий

2016-01-29 17:43:27

Тост, Тосонбумбын нуруунд дэлхий дахинаар ховордсон цоохор ирвэс 22-24 орчим, янгир 800-1200, аргал, угалз 240 орчим байдаг гэсэн судалгаа байна. Мөн уулынхаа бэл хоолойгоор "Улаан ном"-д орсон хулан, хар сүүлт зэрэг амьтад олноор амьдардаг. Тостын нуруунаас эх авсан Хөвдийн баянбүрдэд тоорой болон жигд сухай зэрэг ховор мод ургамал ихээр ургадаг. Хөвдийн орчны цөлөрхөг бүсэд Монгол орны 12 зүйлийн алаг дааганы 10 зүйл нь амьдардаг байна. Үүнээс устаж болзошгүй ангилалд орсон Козловын атигдаахай, Соотон алаг даага гэдэг хоёр зүйл мэрэгч амьтан цөөн тоогоор амьдардаг юм байна.

Мөн Жороо тоодог, Хулан жороо зэрэг ховор төрөл зүйлийн шувуунаас гадна зөвхөн Тост ууланд ургадаг потанини улаан тулам гэдэг цэцэг байдаг юм байна. Энэ мэтчилэн ховор ан амьтан, ургамлыг дурдаад байвал дуусахгүй. Тост ууланд олборлолт хийж эхлэх л юм бол энэ бүх амьд байгальд аюул учирна гэж нутгийн иргэд хэлж байлаа.

Булаг, шандын ойролцоо газар ашигт малтмалын олборлолт хайгуул явуулах нь эрсдэлтэй гэж үздэг байна. Гэтэл Тосонбумбын нуруу орчмын зарим газарт булаг, шандыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа бүр оруулаад авчихсан газар ч байна.

Байгалийн тогтоц, хүн амьтны амьдрах нөхцөлийг харгалзалгүйгээр олгосон энэ их тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал Тост багийн иргэдийн гол тулгамдсан асуудал болчихоод байна. УИХ-аас Тосонбумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад бүтнээр нь авах тогтоол гаргахыг тэд итгэж найдан хүлээж байгаа юм.  

Мэдээний дэлгэрэнгүйг өнөөдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тост, Тосонбумбын нуруунд "Улаан ном"-д орсон амьтан, ургамал бий  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-01-30 13:34
УИХ-с Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд бүтнээр нь аваагүй тохиолдолд ард түмэн бид УИХ-ыг тарааж чадалтай хүмүүсийг УИХ-д сонгох хэрэгтэй
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-01-30 12:12
АМИА ЗОЛИН БАЙЖ АВЧ ҮЛДСЭН ЭНЭ САЙХАН ГАЗАР ОРОНГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВЧ ХҮҮГИЙН СҮНСИЙГ АМРААХСАН. ТЭНГЭРИЙН ОРНООС АЖИГЛАЖ БАЙГАА ДАА, УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ. МОНГОЛ ОРОН ЭЭЖ ААВДАА ЭРГЭЖ ТӨРӨӨРЭЙ.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-01-30 11:13
Saihan baigal baihad alt erdeneseer yah geed baidag teneg uls ve
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-01-30 10:40
Жижиг,Бага гэлтгүй энэ сайхан байгаль,экологийг дэлхийн сонорт халуун амиа золиослон байж хүргэсэн хүүд бид талархаад баярлаад зогсохгүй эх орон газар шороогоо гэсэн хүн бүр энэзалуугийн үйл хэргийг үргэлжлүүлж лецензүүдийг бүгдийг нь хүчингүй болгуулахын төлөө санаа нэгдэцгээе.Зохиолч Э.Оюун гуайн хэлсэн үг байдаг юм.Бид ямар азаар дэлхийн хагжлөөс хоцорч энэ сайхан байгалиа унаган төрхөөр нь авч үлдсэн юм гэж. Одоо бол бид дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжих ёстой боловч,байгальдаа ухаалаг хандах ёстой.
49.0.186.xxx [49.0.186.xxx] 2016-01-30 09:36
Сүмбээ хүүгийн хүсэл биелж эх орны минь нэгээхэн хэсэг газар ч гэсэн ухаж төнхүүлэхгүй байж тэнд амьдарч байгаа хүн зон мал сүрэг нь амар амгалан байх болтугай
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-30 09:33
tor l ENE UUL US AN GAZAR HAMGAALJ CHADNAA
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-01-30 09:14
saihanbilegee toson bumbiin nuruund ymarch uul uurhai baih ysgui shuu letsentsuudiig tsutsulah heregtei ter zaluu amia horolsonch bai yasanch bai eh orniihoo toloo amia orgosn shuu odoo gazriin horson dooroos baylag haihaa hesegtee zogsoo urd neesen baylagaa ym bolgo
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-01-30 06:59
ЛХАГВАСҮМБЭРЭЛИЙН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ
185.66.195.xxx [185.66.195.xxx] 2016-01-30 04:29
mongol eh orniihoo toloo temstej yavaa buh humuust bayr hurgie temtselee urgeljluuleerei hun buriin huchin charmailtaar eh oron hogjino gazar nutgaa uhuulahgui shuu olsoj uheh boloogui bna ail bur nogoo tarij hamtarch hodolmorlovol henii ch gariig harahgui amidarna gazraa avtsgaa
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-30 01:25
ер нь монгол улсын газар шороо баялгийн төлөө дуугарсан хүн бүр үл мэдэгдэх шалтгаанаар хорвоогоос алга болдог юм биш үү лав л сүүлийн 25 жилд Дашбалбар, энхсайхан, бас нэгийг мартжээ. тэд бүгд ямарч шалтгаангүйгээр эх орныхоо хөрс шороонд дор орсон. Тэднийг юу гэх вэ тохиолдол уу тодорхой үйлдэл үү тэднийг алга болгодог л байхгүй юу гэж нэгэн этгээд сайрхсан юм даг
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-01-29 23:45
ttaliigaachin xusel bieleesei aluurchig xurdxan olj duujlex sen

Бидэнтэй нэгдээрэй