Шууд Chart

Шал угаах нь эрүүл мэндэд тустай

2013-09-25 09:49:00

Эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдэг нь хүн өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох гэх мэт биеийн хөдөлгөөн юм. Тухайлбал яаралгүй алхах, лифтний оронд шатаар өгсөх, дугуйгаар явах, шал угаах гээд ямар ч хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай.
 
Бие махбодийн үйл ажиллагааг сайжруулах:
·         Яс шөрмөсийг чангаруулж, бат бөх болгоно
·         Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулна
·         Булчин, үе мөчийг уян болгоно
·         Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна
·         Сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулна
·         Гэмтэхээс сэргийлнэ
·         Хүч тэнхээтэй, энергитэй болно
 
Эрүүл мэндийг сайжруулах:
·         Цусны даралтыг багасгана
·         Уушги, зүрхний үйл ажиллагааг сайжруулна
·         Дархлал сайжирна
·         Биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ
·         Таргалахаас сэргийлнэ
·         Нурууны өвчин багасна
 
Оюун ухаан , нийгмийн идэвх, сэтгэл санааны байдлыг дээшлүүлэх:
·         Оюун ухааны чадамжийг дээшлүүлнэ
·         Бухимдлыг багасгаж, сэтгэл гутралаас гаргана
·         Сэргэлэн, овсгоотой болгоно
·         Сайн, бат бөх нойрсоно
·         Нийгмийн идэвх сайжирна

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шал угаах нь эрүүл мэндэд тустай  
Үзсэн: 1649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй