![](/uploads/201309/news/thumb/bdf7367892660188fb86625cabf39f88_x3.jpg)
Манай улсад айлчлан ирээд буцсан Британийн “Вlue” хамтлагийн дуучдын товч намтрыг та бүхэндээ хүргэе.
Ли райн: 1983 онд төрсөн, ихрийн орд. Райн уг ордны бэлгэдэл болсон 14 ордыг нуруундаа шивүүлжээ. Түүнчлэн харанхуйгаас айдаг ба энэ нь сэтгэцийн өвчний нэг төрөл аж. Тэр сайн хөгжимчин, ая зохиогч. Багадаа дислекси буюу юмыг тонгоруулан харан, уншиж чадахгүй байх зэрэг эмгэгтэй байснаас шалтгаалан сургууль завсардаж байжээ.
![](/uploads/assets/image/L rain talbar.jpg)
Энтони Даниэль Коста: 1981 онд төрсөн, хилэнцийн орд. Ном унших бас пепси, пастанд дуртай. Энтони ээжийнхээ үнэрийг ямар ч үнэртнээс илүүд үздэг. ОХУ-ын сурвалжлагч “Мөнгө, хөгжим, секс гурвын аль чухал вэ?” гэсэн асуултанд “Миний хариулт асуултын дарааллаар явна” гэж хариулсан байдаг.
![](/uploads/assets/image/Энтони talbar(1).jpg)
Дункан Жэймс: 1978 онд төрсөн тэрбээр хамтлагийн гурван гишүүнтэйгээ багадаа танилцжээ. Дункан гэрлээгүй боловч найман настай охинтой. 2009 онд өгсөн ярилцлагадаа “Би уг нь хатуу ёс журамтай, католик шишинтай гэр бүлд төрж өссөн. Ижил хүйстний сонирхлыг буруутгадаг байсан. Гэхдээ өөрийн гаж хандлагыг мэддэг болсноосоо болоод гэрээсээ явахыг хүсч байлаа” гэжээ.
![](/uploads/assets/image/Dankan_talbar.jpg)
Саймон Уэбб: 1979 онд төрсөн, продюссер, жүжигчин мэргэжилтэй. Карибийн тэнгис орчмын Невис хэмээх жижиг улсаас Англид цагаачлан ирсэн. Хөл бөмбөгчин болохыг мөрөөдөлдөө хөтлөгдөн сайн хөл бөмбөгчин болсон. Саймон гэрлэж байгаагүй ч 18 настайдаа охинтой болжээ.
![](/uploads/assets/image/saimon_talbar.jpg)
“Blue”хамтлагийн Ли Райн сургууль завсардаж байжээ | ||
Үзсэн: 1606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.