Монголын малчдын түүхэнд Ардын Их хурлын депутатаар дөрвөн удаа, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдон ажилласан цорын ганц малчин бол Завхан аймгийн Сонгино сумын харьяат Цэрэндашийн Намхайнямбуу агсан юм.
29 насандаа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, хоёр түмэн хонийг төлөөр нь өсгөж нэгдэл нийгэмдээ өгч байсан гавьяатай тэрээр “Баатрын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” гэж залуу малчдад сургадаг байжээ. Баатар малчны хүүхдүүд эцгийнхээ ажил үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Намхайнямбуу сан”-г байгуулж, “Малд нүдтэй хүүхэд”-ийг 21 дэх удаагаа шалгаруулсан байна.
Хонин жилийн “Малд нүдтэй хүүхэд"-ийг шалгаруулах уралдаанд сум орон нутгаас олон хүүхдийн материал ирснээс Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин 15 настай Бөхчулууны Батбэх Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн нэрэмжит 21 дэх шагналын эзэн болсон байна.
Есдүгээр ангиасаа мал аж ахуй дээр гарсан Б.Батбэх аавтайгаа хамт морь уяж, айраг, түрүү авсан төдийгүй ирээдүйд малын эмч болох зорилготой гэж байлаа.
| Малд нүдтэй хүүхдийг шалгаруулжээ | ||
| Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.