Шууд Chart

Сонгуулийн сурталчилгаа 18 өдөр үргэлжилнэ

2016-02-02 10:26:50

2016 оны сонгууль шинэчилсэн хуулийн дагуу явагдана. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороо сонгууль зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн өдрийг зургаадугаар сарын 29 гэж тогтоосон. Мөн өглөөний 07 цагаас оройн 22 цагийг дуустал санал хураалт үргэлжилнэ.

Энэ нь 2012 оны сонгуулиас санал авах хугацаа хоёр цагаар уртассан гэсэн үг. Санал тоолох үйл ажиллагааг автоматжуулсан учир 00 цаг гэхэд урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулна гэсэн эхний төлөвлөгөө гарсан байна.

Нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлдэг байсан. Харин энэ жил сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх албан ёсоор нээгдэж байгаа юм.

Нам эвсэл нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг энэ жил СЕХ бус Үндэсний аудитын газар тогтоохоор болсон байна. Мөн гурван сард багтаан сонгогчдын нэрсийн жагсаалтыг цахим хуудсанд байрлуулах ажил хийгдэнэ. Бие даан нэр дэвшигчид болон нам эвслээс дэвшигчдийг бүртгэх ажиллагаа сарын 20-ноос эхэлнэ. Бүртгэх эсэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах юм байна.

Монгол Улсын хоёр сая иргэн сонгуульд санал өгнө. Өмнөх 2012 оны сонгуульд УИХ-ын гишүүнд нэр дэвшсэн 540 орчим хүн байсан. Аймаг, нийслэлийн сонгуульд 2200 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Харин энэ жилийн хувьд жагсаалтад орох намуудын тоо нэмэгдэж байгаа учир энэ тоо 3000 хүрнэ гэсэн эхний таамаглалыг Сонгуулийн ерөнхий хороо өгч байна.

Санал хураалт гадаадад амьдарч байгаа монголчуудаас эхэлнэ. Зургаадугаар сарын 17-19-нд хилийн чинадын санал хураалт болно. Мөн өвчтэй, өндөр настай хүмүүсээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил зургаадугаар сарын 28-наас эхэлнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгуулийн сурталчилгаа 18 өдөр үргэлжилнэ  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй