Шууд Chart

Улсын хэмжээнд 24 мянган цэгээс баримт хэвлэж байна

2016-02-02 10:37:47

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 24 мянган цэгээс баримт хэвлэж байна. Зах, худалдааны газруудын кассын машин ашиглах тоо нэмэгдэж байгаа ч борлуулалтын орлогоо нуух, стандарт бус баримт хэвлэх зэрэг зөрчил гарч байгаа тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээлж байна.

Ойролцоо байрлах худалдааны төвүүд харьяа дүүргийн тамгын газартайгаа ярилцаад дундаа нэг кассын машин авч тавих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, СБД-ийн "100 айл" орчимд байрлах гурван худалдааны төвийн дунд нэг кассын машин суурилуулсан. Иргэд худалдан авалт хийснийхээ дараа кассын машин дээр баримтаа уншуулахад л хангалттай.

Кассын машинуудын үнэ ханш нь 50 мянган төгрөгөөс эхлээд нэг сая 500 мянган төгрөг хүртэл янз бүрийн сонголттой. Интернэттэй холбогдох хурд нь ч үнэ ханшаасаа хамаараад өөр, өөр байгаа гэж СБД-ийн татварын хэлтсийн дарга Ц.Амартайван тайлбарлалаа. 

Мөн баримт хэвлээгүй, зөрчилтэй баримт хэвлэсэн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлыг энэ сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. НӨАТ-ын шинэчилсэн хуулийн хүрээнд татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20 хувь, худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал сугалаа хэлбэрээр буцаан авах боломж бүрдсэн юм. Баримт хэвлэх ажлыг хэвшүүлснээр хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улсын хэмжээнд 24 мянган цэгээс баримт хэвлэж байна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй