Энэ жил Улаанбаатар хотод АСЕМ-ын чуулган болох гэж байгаатай холбогдуулан дэд бүтэц, авто замын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөх юм байна. Нийслэлийн хэмжээнд 44 авто зам, 4 зам гүүрийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан авто замын салбарт нийт 65 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Тухайлбал, "Найрамдал" чиглэлийн 16 км, Тахилтын 3.6 км, Морингийн 22 км авто замыг эхний ээлжинд шинэчлэн засварлах юм байна.
Мөн Хятадын "Эксим" банкнаас эргэн төлөлтийн нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр Яармаг, Сонсголон, Налайх, Баянзүрхийн гүүрийг шинэчлэн засварлах, шинээр барих ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
Өнгөрсөн онд ашиглалтад орсон "Амгалан" дулааны станцын хүчин чадлыг энэ жил бүрэн ашиглаж нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангана. Мөн Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх цэвэр усны шугамыг шинэчлэх, Саппорогоос баруун 4 зам хүртэлх магистрал шугамыг өргөтгөх зэрэг дэд бүтцийн салбарт ч томоохон ажлууд энэ жил өрнөнө гэж салбарынхан мэдээлж байна.
| Энэ жил 44 авто замд засвар шинэчлэл хийнэ | ||
| Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.