Шууд Chart

Туркт төгссөн Монгол оюутнууд нийгэмлэгтэй болжээ

2016-02-02 14:48:12

БНТУ-д их, дээд сургууль төгсөгчид хамтран “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулан маргааш албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Албан бус тоогоор Турк улсад 1993 оноос хойш Монголын 3000 орчим оюутан залуус сурч төгссөн байдаг ажээ.

Турк улсад дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэнд нээлттэй энэ үйл ажиллагааны үеэр “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс энэ онд хийх ажлууд, цаашдын зорилгоо танилцуулах юм. Мөн тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” сэдвээр илтгэл тавих аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркт төгссөн Монгол оюутнууд нийгэмлэгтэй болжээ  
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй