Шууд Chart

Иргэн Г.Цэрэнбат уучлалт гуйлаа

2016-02-02 15:23:10

СХД-ийн 5-р хорооны оршин суугч Г.Цэрэнбат 2013 онд “Жи Ди” ХХК-тай хоёр талт гэрээ байгуулж, 2015 онд 3 талт гэрээ үйлдсэнээр газраа чөлөөлжээ. Үүний дараагаар “Хашаа байшин, газаргүй болсон. Түрээсийн хоёр жилийн зардал аваагүй. Үүний улмаас хоёр хүүхэд нь нас барсан" гэх ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн нь энэ бүх үл ойлголцлыг эхлүүлжээ.

Тиймээс иргэн Г.Цэрэнбат дахин хэвлэлийнхэнд хандаж бодит мэдээлэл өгөхийг хүсчээ. Анх гэрээ байгуулахдаа түрээсийн зардал авна гэж тусаагүй. Түүнчлэн энэхүү мэдээллийг өгөх үед сэтгэл санааны хүнд байдалд байсан учраас ташаа мэдээлэл өгсөндөө уучлал хүсч байна гэж тэрбээр хэлсэн юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэн Г.Цэрэнбат уучлалт гуйлаа  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-02-02 15:45
монголоор дүүрэн сэтгэл мэдрэлийн өвчтөнгүүд, уих-д гэхэд л батбаяр, батзандан, хиншүү ганбаа, бидон ганбат, за тэгээд магнай, гүндалай гээд явж өгнө дөө

Бидэнтэй нэгдээрэй