Шууд Chart

Зүүн Хятадын тэнгист цэргийн сургууль хийлээ

2016-02-02 15:38:18

Хятадын Батлан хамгаалах яамнаас Зүүн Хятадын тэнгист цэргийн сургууль хийлээ гэж "Синьхуа" агентлаг мягмар гарагт мэдээллээ. Сүүлийн үед Зүүн Азийн бүс нутаг огцом хүйтэрсний улмаас Зүүн Хятадын тэнгист байгаль, цаг уурын хүнд нөхцөл үүсээд байгаа юм.

Энэ байгаль цаг уурын хүндрэл нь онц байдлын үед ажиллах чадварыг нэмэгдүүлэх цэргийн сургууль хийх таатай нөхцөл болж байгаа талаар Хятадын Батлан хамгаалах яамны мэргэжилтэн Си-Си-ТВ-д мэдэгдсэн байна. Түүнээс гадна сургуулилтын үеэр жинхэнэ байлдааны сум, хэрэгсэл ашиглаж буй юм байна. Тус ажиллагаанд Хятадын Чуан-Жоу цэргийн тойргийн салбар, нэгдлүүд оролцож байгаа юм. Хээрийн сургуулийн гол зорилго байгаль, цаг уурын хүнд нөхцөлийн үед дайсны агаарын хүчнийг илрүүлэн устгахад чиглэж байсан бөгөөд сургалт амжилттай болж шаардлагатай бүх байг устгасан талаар холбогдох албаныхан  мэдээлсэн байна.

Хэдийгээр Хятадын талаас тэнгисийн  сургуулилт хийх шалтгаанаа байгаль, цаг агаарын үзэгдэлтэй холбон тайлбарлаж  байгаа ч саяхан Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүс нутгаар АНУ-ын байлдааны хөлөг онгоц дайран өнгөрсөн явдалтай холбоотой байж болзошгүй юм гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Америкийн байлдааны хөлөг онгоц нь олон тооны сөнөөгч онгоц зөөгч, тээвэрлэгч байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зүүн Хятадын тэнгист цэргийн сургууль хийлээ   
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй