Шууд Chart

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2016-02-02 15:41:50

Ардын хувьсгалын удирдагчдын нэг, бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр түүний хөшөөнд Монгол Ардын намын удирдлага, гишүүд, мөн иргэд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо баталгаажуулахад Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын үүрэг оролцоо их байсныг ахмад үеийн төлөөлөл хэлж байна. 1921 оны Ардын хувьсгалаар Монгол эх орноо гадны түрэмгийлэгчид, гамин, цагаантны дарлалаас чөлөөлж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголын тусгаар тогтнолыг хоёр хөршид, цаашлаад дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх суурийг тавьсан. Ард түмний дийлэнх олонхийн санал, хүсэл зоригийг илэрхийлсэн Бүгд найрамдах төр төлөвших эхлэлийг тавьж, нийгэм, улс төрийн амьдралд иргэн бүрийн оролцоог түүхэнд анх удаа нээж өгсөн. Энэ бүхэнд Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын үүрэг их байсныг дурсаж байна.

Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Сүхбаатар судлалыг хөгжүүлэх, түүний гавьяа зүтгэлийг хойч үедээ таниулах нь чухал байгааг зарим төлөөлөл хэлж байгаа юм.

Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатар нь цэргийн алба хаах хугацаандаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан олон тулаанд манлайлан оролцож, гарамгай гавьяа байгуулсан. Тиймээс ч жил бүрийн энэ өдөр ийнхүү хүндэтгэл үзүүлдэг  гэдгийг ахмадууд хэлж байлаа.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй