Манай улс онцгой байдлын салбартаа сүүлийн 10 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хийсэн байна. Тодруулбал, өнгөрсөн онд онцгойгийн албан хаагчид бүрэн тоноглолтой гал унтраах 32 машинтай болжээ. Мөн аврагчдын багаж хэрэгслийн 60 гаруй хувийг шинэчлээд байгаа юм.
Онцгой байдлын салбарыг УИХ, Засгийн газраас анхаарч жил жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж ирсэн. Үүн дээр гадны улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжинд байнга хамруулж парк шинэчлэлтийг 80 орчим хувьд нь хийнэ гэсэн зорилттой ажиллаж буй юм байна. Хот, хөдөөгүй нийт анги салбаруудын техник хэрэгсэл сайжирч чаджээ.
| Онцгой байдлын албаныхан бүрэн тоноглогдсон 32 машинтай болжээ | ||
| Үзсэн: 486 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.