Шууд Chart

Архангай аймаг дулааны станцтай болно

2016-02-03 13:25:55

Архангай аймгийн төвөөс 8 км-ийн зайд шинэ дулааны станц барихаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн төвд есөн уурын зуух ажилладаг. Дулааны эх үүсвэр болох нүүрсээ 500 километрийн цаанаас татдаг учраас тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Энэ нь эргээд хэрэглэгчдэд хүнд тусч, нэг өрх дунджаар метр куб тутамд 500 төгрөг төлдөг гэсэн мэдээллийг аймгийн удирдлагууд өгч байна.

Тиймээс дулааны станцтай болох ажлыг эхэлсэн байна. Газрын гүний халуун рашааныг дулааны станцдаа ашиглах судалгаа, шинжилгээг хийж эхэлсэн гэж Архангай аймгийн ИТХ-ын дарга Н.Мөнхбат ярилаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архангай аймаг дулааны станцтай болно   
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй