Шууд Chart

Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхав

2016-02-03 15:11:58

Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид өнөөдөр бараалхаж, Улаанбаатар хотноо энэ оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохиогдох АЕПТ-ийн есдүгээр уулзалтад оролцох тухай УИХ-ын дарга З.Энхболдын урилгыг гардуулав.

Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки сүүлийн жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа салбар бүрт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын солилцоог цаашид улам эрчимжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.

Элчин сайд С.Хүрэлбаатар Монгол, Япон улс хоёр талын хүрээнд төдийгүй бүс нутаг, олон улсын талбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд дөрөвдүгээр сард болох АЕПТ-ийн хуралд Япон улсаас өндөр хэмжээний төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Элчин сайд С.Хүрэлбаатар Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхав   
Үзсэн: 644 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй