Өнгөрсөн оны есдүгээр сард Архангай аймгийн дөрвөн сум ариун цэврийн эрүүл ахуйн байгууламжтай болсон байна. Ингэснээр сурагчид гэдэсний халдварт өвчин, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм.
Энэ төслийг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком Корпораци хамтран 100 орчим сая төгрөгөөр хэрэгжүүлжээ. Үүнээс 25 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр Булган сумын дунд сургуулийн сурагчид тав тухтай орчинд, халуун хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй болж, ахуйн ариун цэврийг хангах бүрэн боломжтой боллоо гэж Архангай аймгийн Булган сумын Засаг дарга Г.Давааням ярилаа.
Халуун устай, цэвэр, бохир ус, халаалтаа бүрэн шийдсэн, хамгийн гол нь жилийн аль ч улиралд ашиглах боломжтойгоороо энэ байгууламж давуу талтай юм.
| Архангай аймгийн дөрвөн сум эрүүл ахуйн байгууламжтай боллоо | ||
| Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.