Шууд Chart

2015 онд дотоодын үйлдвэрлэгчид 6.2 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэжээ

2016-02-04 14:40:36

Уул уурхайн хөрөнгө оруулалт татарч, эдийн засаг хүндхэн байгаа энэ үе дотоодын үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл болж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, өнгөрсөн жил манай дотоодын үйлдвэрлэгчдийн гүйцэтгэсэн ажил 6.2 их наяд төгрөгт хүрч, улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээнд очжээ. Өнгөрсөн онд Батлан хамгаалах яам,  БСШУЯ-наас Аж үйлдвэрийн яамтай санамж бичиг байгуулан дотоодын үйлдвэрлэлээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна.

Тэдгээрээс 3.9 тэрбум төгрөгөөр нормын хувцас, зөөлөн эдлэл, 3.2 тэрбум төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн, 426 сая төгрөгөөр эм болон ороох, боох бараа материал худалдан авчээ. Энэ онд ч гэсэн төрийн худалдан авалтыг бууруулахгүй байх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж салбарын яамнаас үзэж байгаа юм. Ийнхүү уул уурхайн хөрөнгө оруулалт буурсан үед дотоодын салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь төрийн худалдан авалттай шууд холбоотой гэнэ. Тэд өөрийн салбарын хэрэгцээт зүйлсийг дотоодоосоо худалдан авсан нь үйлдвэрлэгч нарт томоохон дэмжлэг болсон гэдгийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцоллоо. Энэ талаар түүний хэлсэн үгэнд анхаарлаа хандуулна уу.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2015 онд дотоодын үйлдвэрлэгчид 6.2 их наяд төгрөгийн ажил гүйцэтгэжээ  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-02-04 16:45
Монголын Үндэсний телевизийнхэээн. Та бүхэн айл бүрт хүрч бгаа нэвтрүүлэгийнхээ дууны шуумыг тохируулах арга бна уу. ТВ-ийн хөтлөгч ярихаар ТВ-ийн дуугаа багасгадаг. Цаад нэвтрүүлгийн сурвалжлагч ярихаар ТВ-ийн дуугаа чангалдаг болоод Бид бүхэн чинь удаж бна да. Ийм ядарсан СЭТГЭГДЭЛ оруулж бгаа даа Түмний өмнөөс уучлалт хүсч бна. Та нар биднээс татвараа авах болохоор уйлан хайлан сүлжээгээ ашиглаж бгаад авчихдгыг бодолцох болсон баймаар юм даа хө.

Бидэнтэй нэгдээрэй