Дорнод аймгийн малчид хонь жилээ амжилт бүтээл арвинтай үдэж байна. Тус аймаг 1.5 сая гаруй малтай боллоо. Олон жил мал сүргээ адгуулан маллаж, өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ажлын байр гарган бусдыг малжуулсан зэрэг үзүүлэлтээр манлайлсан малчид “Аймгийн сайн малчин”-ы алдар цол хүртлээ.
Баянтүмэн, Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Матад сумын 23 малчин энэ алдрын эзэн боллоо. Мөн аймгийн тэргүүний тариаланч хамт олноор “Мөнхтал” компани шалгарч, “Баяндун” сумын ногоочин Н.Баттөмөр, “Алтай” группын ерөнхий агрономич Х.Гүнбат нар “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарчээ.
| Дорнод аймаг сайн малчдаа тодрууллаа | ||
| Үзсэн: 334 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.