Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газар баталлаа. Энэ тогтоолоор түрээсийн орон сууцны үнэ Улаанбаатар хотод 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөгийн хооронд байхаар тусгасан байна. Тогтоол энэ гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжинэ.
Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж байр худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Засгийн газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015 онд баталсан билээ. Харин энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг өнгөрсөн 12 дугаар сард баталсан юм. Ингэснээр олон ч айл өрхийг орон сууцанд амьдруулж тэр хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадсан сайн мэдээ байна.
Энэ хөтөлбөрт шууд орон сууц худалдан авах боломжгүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа болон амьжиргааны түвшин нь 3-10 дугаар бүлэгт хамаарах иргэд хамрагдана. Харин үнэ төлбөрийг уян хатан байлгаж түрээсийн орон сууцны хэт өндөр өртөгийг бууруулах үүднээс үнийн босго тогтоосон байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь ҮСХ-оос гаргаснаар Улаанбаатар хотод 30-50 хүртэлх мкв-тай нэг байр 200-280 мянган төгрөг, харин орон нутагт 140-230 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхыг Засгийн газар журмаар зохицуулжээ.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16.000, аймгийн төвүүдэд 4.000 айлын түрээсийн орон сууцыг барихаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Увс, Дархан-Уул, Зүүн-хараа, Мандалговь, Ховд, Хэнтий аймагт нийтдээ 490 айлын харин Нийслэлд Буянт-Ухаа 2 хорооллын хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг гаргалаа. Хөтөлбөр ирэх гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх сайн мэдээг дуулгалаа.
| Нийслэлд түрээсийн байр 200-280 мянган төгрөг байхаар тогтоожээ | ||
| Үзсэн: 451 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.