Шууд Chart

Манай улсад 4G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдсан

2016-02-05 16:21:41

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт хоёр сая гаруй интернэт хэрэглэгч байгаа гэсэн тооцоо байна. Үүний 86 орчим хувь нь гар утас, таблет буюу хөдөлгөөнт төхөөрөмжөөр интернэтэд  холбогддог байна. Тэгвэл эдгээр хүмүүсийн хэрэглээг шинэ түвшинд гаргах 4G интернэтийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байна.

4G сүлжээг анх 2010 оноос баруун Европын орнууд ашиглаж эхэлсэн. Бид энэ технологийг зургаан жилийн дараа нэвтрүүлэх гэж байна. 3G сүлжээний дээд хурд нь секундэд найман мбайт файл татах чадалтай бол 4G сүлжээ 30 хүртэл мегабайт файлыг нэг секундын хугацаанд татах боломжийг хэрэглэгчдэд олгох юм байна. Бэлтгэл ажил, эрх зүйн баримт бичгүүд үндсэндээ бэлэн болсон гэж албаны эх сурвалж мэдээлж байна. 4G хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээг авснаар иргэд том хэмжээтэй файл татах видео контент үзэхэд хурдны ялгаа мэдрэгдэхгүй учир хэрэглээгээ хянаж чадахгүй өндөр төлбөр төлөх магадлалтай гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Сонирхуулахад, 2020 он гэхэд Япон улс 5G сүлжээг нэвтрүүлнэ гэж зарласан. Энэ сүлжээ нь секундэд 300 хүртэл мегабайтын хурдтайгаар интернэтэд орох боломжийг олгоно  гэж тооцоолж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсад 4G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдсан  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй