Шууд Chart

Герман стандартын сурах бичгүүдээр МСҮТ-үүдийг хангалаа

2016-02-05 16:29:37

Мэргэжлийн боловсролын багш, суралцагчдад зориулж олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн багц сургалтын материал, сурах бичгийг Монгол хэлнээ хөрвүүлсэн байна. Дөрвөн мэргэжлийн 80 гаруй төрлийн сурах бичгийг өнөөдөр МСҮТ-үүдэд гардуулж өглөө.

Хөдөлмөрийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын санхүүжилтээр 2013 оноос хойш "Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт" төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд цахилгаан, механик, барилгын мужаан, сантехникийн мэргэжлийн багш, суралцагчдад зориулсан багц сургалтын материал, сурах бичгийг анх удаа монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ.

Олон улсын стандарт, шинжлэх ухаан, техникийн дэвшилд суурилсан онол, арга зүй, дадлага олгоход ач тусаа өгөх дөрвөн мэргэжлийн нийт 88 сурах бичгийг өнөөдрөөс сургалтын хөтөлбөрт ашиглахаар болж байна.

Дэлхий нийтээр даяарчлагдан шинжлэх ухаан, мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд өндөр хөгжилтэй орны сайн туршлага, үр ашигтай үйл ажиллагааг судлан нэвтрүүлэх ажил чухал. Дээрх сурах бичгүүдийг Германы талаас манай талд тоо хязгааргүй хэвлэж, хэдэн жилээр ч хамаагүй сургалтын хөтөлбөртөө ашиглах эрхийг үнэ төлбөргүй олгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман стандартын сурах бичгүүдээр МСҮТ-үүдийг хангалаа  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй