Хүний дархлал хомсдлын вирусыг эрт үед нь анагаах шинэ эмийг ДЭМБ-аас танилцуулжээ. Энэ эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч болох юм байна. Гэхдээ энэ эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатай аж. Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХ-ын халдвар аваад удаагүй, дархлалын систем нь гэмтээгүй хүмүүст уулгах гэнэ. Одоогоор тус эмийг Алжир, Аргентин, Бразильд хэрэглээд эхэлжээ.
ДОХ-ыг анагаах эм гаргажээ | ||
Үзсэн: 2590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.