Кенийн нийслэл Найроби хотын худалдааны төвийг барьцаалсан этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, хяналтандаа авсан гэж тус улсын дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Гэмт хэрэгтнүүдээс дотор нуугдаж үлдсэн байж болзошгүй тул худалдааны төвийн байрыг нэг бүрчлэн нэгжиж байгаа аж. Нийт 62 хүний аминд хүрч, 170 гаруй хүнийг шархдуулсан уг халдлагыг хөрш Сомали улсын Исламын Ал-Шабаб бүлэглэлийн дээрэмчид үйлдсэн гэж Кенийн засгийн газар үзэж байна. Аюулгүйн албаныхан барьцаалагдсан иргэдийг аврах ажиллагааг ням гаригийн үд дундаас эхлэн зохион байгуулж, олон цагийн турш тэмцэлдсэний дүнд хяналтыг гартаа авч чаджээ. Буудалцааны үеэр аврах багийн гурван цагдаа амь үрэгдсэн юм.
| Халдлагыг хяналтандаа авч чаджээ | ||
| Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.