Шууд Chart

Завхан аймгийн Баянтэс суманд 1000 гаруй мал хорогдоод байна

2016-02-06 13:31:05

Завхан аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч мал хорогдож байна. Аймгийн хэмжээнд намар орой бороо орсны улмаас хөрсөн дээр нь мөсөн бүрхүүл тогтжээ. Энэ өвөл Баянтэс сумын хэмжээнд нийт 20 гаруй удаагийн давтамжтай цас орж, цасны зузаан зарим газраа 40-50 см хүрчээ. Тус сумын малчдын мянга гаруй мал хорогдоод байна.

Хөрсөн дээр тогтсон цасан бүрхүүлийн улмаас малчид өөрсдийн гараар уулын энгэрийн цасыг ховхолж малаа бэлчээж байгаа юм.  Цаашид энэ байдлаараа хүйтэрвэл Баянтэс сумд өвөлжилт улам хүндрэх төлөвтэй байгаа гэж Баянтэс сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Х.Шархүү ярилаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймгийн Баянтэс суманд 1000 гаруй мал хорогдоод байна   
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-02-07 11:46
malchid gj neg erh ailiin mangar huuhed shig bhiin, hadlan tejeele beldehgyi nair naadam erguulj neg ih hudlaa mori uyasan humuus hohi ni bhgui yu tolgoi ni hooson boltson,tur zasag tuv gazriin gants 2 maltai hugshchuuld yu ch uguhgui bj 500.700 maltai bolomjtoi ailuudad bdga bariad guichihne adilhan harj uzhed yadgiin tegvel, tsainii gants uneetei emzeg bulgiin olon ail bn shd
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2016-02-06 15:36
Мичин жил ирж байна гээд л байсан. Зугаалж, айлын тогоо эргуулж явахдаа олон нийтийн хэвлэл мэдээлэд яагаад хандаагуй юм. Одоо ч оройтож дээ....

Бидэнтэй нэгдээрэй